Монголын буудлага спортын холбооны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд өчигдөр болов. Тэмцээнд 117 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр спорт гар бууны эрэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд Н.Готовцев, эмэгтэйчүүдэд Э.Номин нар түрүүллээ. Хийн урт бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдэд Б.Нарандагина алтан медаль хүртлээ.
Б.Эрхэмбаяр нь өнгөрсөн жил Монголын бүх ард түмний спортын наадамд түрүүлж байв. Мөн Азийн АШТ-ий шилдэг наймд шалгарсан өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэгвэл тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн багийн төрөлд “Тос босс” клуб тэргүүлсэн бол эмэгтэйчүүдэд “Снайпер” клуб алтан медаль хүртсэн байна.