Төв аймгийн Алтанбулаг суманд засмал замын дугуйн Автотээврийн үндэсний төвийн нэрэмжит тэмцээн болов. Улирлын нээлтийн тэмцээн юм. Тэмцээнд 22 багийн 95 тамирчин өрсөлдөхөд “Хубилбай-СДС” баийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ. Тэмцээний элит ангилалд Б.Марал-Эрдэнэ түрүүлсэн бол өсвөрийн хөвгүүдийн 17-18 насанд Ц.Энхпүрэв, охидын ангилалд Х.Эрдэнэтунгалаг, 13-14 насны хөвгүүдэд А.Эрдэнэ-Очир, охидод Д.Баярмаа нар түрүүлжээ. Б.Марал-Эрдэнэ хоёр тэмцээн дараалан түрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт ахмад тамирчин Г.Жаргалсайханы нэрэмжит тэмцээнд түрүүлсэн юм.