Орхон аймагт үндэсний бөхийн цолгүй бөхчүүдийн барилдаан болоход Булган аймгийн Сайхан сумын харьяат О.Пүрэвдорж түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Мөнхзолбоо үзүүрлэв. 27 бөх тойргоор өрсөлдсөн энэ барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын Г.Энхдэлгэр гуравдугаар байрт орсон бол Тува улсын бөх Д.Сэвээндорж дөрөв, Увс аймгийн Өндөрхангай сумын бөх Б.Балжинням тавдугаар байрт орлоо. Барилдааны дундуур уран барилдаантай бөхийн шагнал Увс аймгийн Өндөрхангай сумын Б.Балжиннямд гардууллаа.