Гадаа дулаарч нийслэлчүүд ууланд алхах нь нэмэгдэнэ, Богдхан уулыг зорих нь улам олширно. Гэхдээ цас хайлж халтиргаа гулгаа нэмэгддэг тул иргэд унаж бэртэх дуудлага бас нэмэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Богдхан ууланд алхалт хийж явахдаа 63 настай О хөлөө хугалсан, 34 настай Н шагайгаа мулталсан алхаж чадахгүй байжээ. Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн аюулгүй тээвэрлэн уулнаас буулгаж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (1)