Индонез улсын Жакарта хотод шатрын Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-13-нд болох бөгөөд манай улсаас есөн тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор шатрын спортын их мастер, гавьяат тамирчин Ц.Батчулуун, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, их мастер А.Энхтуул, С.Билгүүн, Т.Мөнхзул, олон улсын мастер Д.Батсүрэн, С.Ган-Эрдэнэ, Э.Маргадгуа, ДШХ-ны мастер М.Амилал нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд эхний хоёр, эмэгтэйчүүдийн нэгдүгээр байрт орсон тамирчин Дэлхийн цомд оролцох эрх авах юм.