БНСУ-д талбайн теннисний 18 хүртэлх насны дэлхийн эрэмбийн оноо олгох цуврал тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эгч дүү теннисчин Ч.Маралгоо, Ч.Мартаа нар хосын төрөлд хагас шигшээд талбайн эзэн БНСУ-ын тамирчдыг ялсанаар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Тэд ганцаарчилсан төрөлдөө ч сайн өрсөлдөж байна. Ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт Ч.Маралгоо хагас шигшээд шалгарсан бол Ч.Мартаа шөвгийн наймд ялагдсанаар өрсөлдөөнөө өндөрлүүлжээ.