Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 24-28-нд болно. В хэсгийн тоглолтод Монгол, Австрали, Тайванийн баг оролцох бөгөөд өнөөдөр энэ тэмцээний салхийг хагалж, Монголын шигшээ баг Австралитай 15:00 цагт тоглоно. Дараагийн тоглолт нь, Монголын баг хоёр хоногийн дараа Тайванитай тоглох хуваарьтай байна.