Монгол бөхийн түүхэнд хамгийн олон аваргатай, улсын наадамд хамгийн олон түрүүлсэн бөхтэй нутаг бол Увс аймаг. Тус аймгаас төрөн гарсан улсын аварга С.Мөнхбат, гарьд Ө.Бат-Орших нарын нэрэмжит “Аварга, гарьдын залгамж” үндэсний бөхийн өсвөр үеийнхний баруун бүсийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын 29-30-нд Увс аймгийн Улаангом хотод болно. Улсын аварга С.Мөнхбат 2009 онд улсын начин, 2010 онд харцага, 2011 онд аварга цол хүртсэн бол гарьд Ө.Бат-Орших 2009 онд харцага, 2017 онд гарьд цол хүртэж байв.