Улсын шигшээ багуудын нэрэмжит спорт холбоодын сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 25-26-нд Спортын төв ордны А зааланд болно. Спорт холбоод эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг баг бүрдүүлэх боломжтой. Телевизийн дэлгэц, бөхийн дэвжээ, боксын рингний гаднаас дэмждэг тамирчидаа энэ удаад сагсан бөмбөгийн талбайд хэрхэн өрсөлдөхийг харж, бас дэмжих нь. Спорт холбоодын цагаан сар шахуу болсон тус талбарт олимпын медальтан, дэлхийд нэрээ дансалсан тамирчид зөвхөн сагсан бөмбөгөөр өрсөлдөх нь үзүүштэй, илүү содон байна. “Мөнгөн цагариг” клубын энэхүү уламжлалт тэмцээний үеэр шилдэг тоглогч, шилдэг довтлогч, шилдэг хамгаалагч шалгаруулах юм байна.
Сэтгэгдэл (1)