Ирэх тавдугаар сарын 11-14-ний өдөр Баянхонгор аймагт Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах улсын уралдааныг зохион байгуулна. Монголын тогооч нарын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн Хоол үйлдвэрлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаанд оролцогч нар ганцаарчилсан болон багийн гэсэн 12 төрлөөр цомын төлөө өрсөлдөнө.
Тус уралдаанд Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хоолны газрын ажилчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал-Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх болон 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Чингис хааны цом-2023” олон улсын хоолны фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор бүсийн тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа аж.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)