Цахим технологи эрчтэй хөгжиж буй өнөө үед дэлхийн хаанаас ч хүссэн зүйлээ үзэж харах боломжтой болсны нэг нь, та цахим холбоос ашиглан гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож болох юм.
Гадаад, дотоодын аялагч, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг “Google art and Culture” онлайн платформоор дамжуулан “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” сэдэвт цахим гэрэл зургийн үзэсгэлэнг дэлхий дахинд нээгээд байна.
Тус үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нээжээ.
Та бүхэн тус гэрэл зургийн үзэсгэлэнг ЭНД дарж үзээрэй!