Монгол Улс энэ зун Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна. Наадамд спортын 11 төрөлд есөн орны 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч оролцох урьдчилсан мэдүүлэг байна. Өчигдөр тус наадмын волейбол, хөлбөмбөгийн тэмцээний сугалаа явагдлаа.
Волейболын сугалаа
Волейболын сугалааг Азийн волейболын холбооны дэд ерөнхийлөгч, наадмын техникийн төлөөлөгч Цай Их удирдан явуулав. Эмэгтэйчүүдийн ангилалд Монголын баг БНХАУ, Макао, Хонгконгтой нэг хэсэгт багтсан бол эрчүүд Хонгконг, БНХАУ, Макаотой, Тайваньтай тоглох хуваарьтай байна.
Хөлбөмбөгийн сугалаа
Харин хөлбөмбөгийн спортын сугалааг Хөлбөмбөгийн холбооноос томилогдсон техникийн төлөөлөгч С.Жаргал удирдан явуулсан ба эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг тойргийн системээр нийт 12 тоглолт хийхээр болов.
Б.Бат