Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харья Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс санаачлан зохион байгуулсан байгаль орчны мэргэжил сурталчлах "Бидний мэргэжил ба ногоон ирээдүй" өдөрлөг 2023 оны дөрөвсарын 18-20 ны өдрүүдэд гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЕБС-ийн ахлах ангийн 700 гаруй сурагч хамрагдан байгалийн ухааны мэргэжлийн онцлог, давуу тал, эрэлт хэрэгцээ, суралцах боломж, нөхцөлийн талаар мэдээлэл хүлээн авлаа.
Тус өдөрлөгийн хамтран зохион байгуулагчаар Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль оролцов.
Өдөрлөгийн үеэр их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд мэдээлэл зөвлөгөө өгч тэдний сонирхсон асуултад хариуллаа.