Увс аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны 10 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан “Сүлд” спорт хорооны зааланд энэ сарын 25-нд болно.
Барилдаанд түрүүлсэн бөхийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Сумын заануудын гал гарсан, ширүүн өрсөлдөөнийг гагцхүү эндээс харж болох. Увс нутгийн сумын заанууд зартай сайн барилдаж байгаа.
Тухайлбал, МҮБХ-ны сумын заануудын отгон барилдаанд Х.Бумбаяр үзүүрлэсэн бол өчигдөр “Алдарын цом”-д сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)