Триатлоны спортын мастер цол хүртсэн Ганбаатарын Амарсанаад цол тэмдгийг нь МТХ-ны ерөнхийлөгч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Г.Амарсанаа нь Азийн цомоос хүрэл медаль хүртэж, УАШТ-д сүүлийн жилүүдэд тогтмол түрүүлж байгаа шилдэг тамирчин юм. Өдгөө Их Британид суралцдаг бөгөөд улирлын амралтаар эх орондоо ирээд байгаа юм. Г.Амарсанаа УАШТ-ий элит ангилалд түрүүлэн спортын мастерын болзол хангасан билээ.