Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны “Алдарын цом” үндэсний бөхийн барилдаад 50 бөх барилдахад Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлэв. 16 дахь удаагийн барилдаанд түрүүлсэн Ц.Мөнх-Эрдэнэ нь өдгөөө 30 настай, “Аврагч” спорт хороонд харьяалагдаж байна. 2013 онд сумын заан цол хүртэж, 2016 онд цолоо баталсан юм. Залуу бөхчүүдийн чансааг сорьдог энэ барилдааныг зохион байгуулах нь үндэсний спортыг сурталчлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бөхчүүдийн ур чадварыг ахиулах ач холбогдолтой.
1- р байр с/з Ц.Мөнх-Эрдэнэ Увс
2- р байр с/з Н.Амгаланбаатар Дундговь
3- р байрт с/з М.Баасанжав Хөвсгөл
4- р байрт с/з Д.Доржсүрэн Завхан
5- р байр с/з А.Тодмагнай Архангай
6- р байрт с/з Б.Бат-Эрдэнэ Өмнөговь
7- р байрт с/з Г.Пүрэвбаатар Увс
8- р байрт с/з Д.Нямдаваа нар шалгарлаа.