Герман улс дахь “Хүчтэн монгол” дэвжээг үүсгэн байгуулагч, аймгийн начин Т.Төмөрбаатар хилийн чанадад оршин сууж, сурч хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн ёс уламжлал, дэг жаяг, уран хурц мэхний талаар үнэ төлбөргүй сургалт явуулж байна.
Сургалт долоо хоногийн ням гариг бүр болдог ба Төмөрөө начинд шавь орох хүүхдийн цуваа үл тасарна.
Хүүхдүүд бөхийн дэвэх, шавах ёсонд идэвхийлэн суралцах. Анхны шавь нараас барилдах хэмжээнийн хэд хэдэн хүү гарч ирсэн, эцэг, эхчүүд нь ч урамшиж байна. Т.Төмөрбаатар начин үйл ажиллагаагаа өргөжүүлэн зургадугаар сарын 3-ны өдөр тус улсад Монгол наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр бяцхан шавь нарынхаа дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна гэнэ.
Б.Бат
Сэтгэгдэл (1)