Дөрөвдүгээр сарын 21. Маргааш “Монголын уулчдын өдөр” тохиож байна. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд 1955 онд мөсний тах зүүж, мөнх цастай уулын оргилд хөл тавьсан нь Монголын уулчдын түүхийн эхлэл гэж үздэг.
Отгонтэнгэр хайрханы албан ёсны тогтоосон өндөр 4021 метр бөгөөд өндрийн тоогоор жил жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг “Монголын уулчдын өдөр” болгон тэмдэглэж байна.
Энэ баярт өдөрт зориулан Монгол шуудан компаниас энэ ондоо багтаан олимпын шинэ төрөл болох Спорт авиралтад зориулсан цуврал марк гаргах гэнэ. Монгол шуудан компани нь дэлхийн 180 гаруй орныг эгнээндээ багтаасан дэлхийн шуудангийн холбооны гишүүн бөгөөд Спорт авиралтын төрөл эдгээр бүх улс оронд хүрч түгээгдэх юм.
Б.Бат