“Суварган цэнхэр уулс” киноны дууг анх удаа тоглож, тайз дэлгэцнээ амилуулсан уран бүтээлчид бол “Долгион” хамтлаг. Тус хамтлаг өчигдөр Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойд зориулан тайлан тоглолт хийжээ.
“Долгион” хамтлаг нь 1977 онд хурандаа Я.Намсрайн санаачилгаар таван хугацаат цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд 1980 онд “Улс төрийн дуу дуулаачид”-ын уралдаанд “Цэрэг хүн” уран бүтээлээрээ II байр эзэлж, хилчин холбоочдын нэр алдрыг улс даяар цуурайтуулж байлаа.
Мөн “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу”-г анх удаа тоглож тайз дэлгэцнээ амилуулсан түүхэн гавьяатай хамтлаг юм. Тус хамтлаг 46 жилийн түүхийг бүтээсэн бөгөөд тоглолтод хамтлагийн анхны гишүүд болох бэлтгэл хурандаа Я.Намсрай, Я.Сэнгээ, бэлтгэл дэд хурандаа Ш.Пэрэнлэй, О.Даваасүрэн нар ирж оролцлоо.
Б.Батжаргал