Монголын сагсан бөмбөгийн спортоос төрсөн анхны гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцын нэрэмжит “Шараваа-2023” сагсан бөмбөгийн өсвө үеийнхий аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-14-нд Зуун мод хотод болох тов гарлаа. 15 дахь удаагийн энэ тэмцээнийг 2009 оноос анхлан зохион байгуулсан түүхтэй.
Бяцхан сагчдын хүсэн хүлээсэн тэмцээн энэ байдаг. Ц.Шаравжамц бол хоёр талаасаа спортын удамтай. Аав нь Монголын сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин бол ээж нь волейболын анхны шигшээ багийн тамирчин. Таримал тамирчин гэвэл тэр.
Түүний хүү Ш.Энхийн-Од нь удмынхаа спортын энэ замналыг нэр төртэй үргэлжлүүлэн алсын америкт ур чадвараа нэмсээр байна. Удахгүй NBA-гийн талбайд монголынхоо нэрийг цуурайтуулах байх аа. Ц.Шаравжамц нь 1995-1996 онд Словакийн лигт тоглосон бөгөөд гадны лигт тоглосон Монголын анхны сагсан бөмбөгийн тамирчин болсон билээ.
Б.Бат
Сэтгэгдэл (1)