Монголын боксын залуучуудын шигшээ баг Казакстан хотын Шымкент хотод болох олон улсын оролцохоор хүлгийн жолоо залсан нь саяхан. Тэд тус тэмцээний өмнө Узбекистан улсын Ташкент хотод бэлтгэл сургуулилтаа хангасан нь үр дүнгээ өгч шигшээ багаас найман тамирчин медалийн тавцанд гарсан. Үүний араас энэ бүрэлдэхүүнээрээ насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзэж сонирхохоор Казахстаны Астана хотыг зорив. Залуу тамирчдын хувьд дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүдээс туршлага судлах таатай боломж юм. Дараа нь Узбекистаны залуучуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд наймдугаар сард Улаанбаатар хотод болох Зүүн Азийн залуучуудын наадамд хүчээ үзнэ.