Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ эмчилгээнд орох шаардлагатай болжээ. Түүний эмчилгээний зардалд зориулсан бөхчүүд, урлагийнхан хамтарсан хандивын тоглолт зохион байгуулах юм байна. Хүчит арслангийнхаа зүлэг ногоон дэвжээндээ дэвэн дэвсээр гарч ирж үзэгч түмнээ баясгана гэж олон хүн итгэл тавин хүлээж байгаа нь лавтай.
Ц.Цогт-Эрдэнэ арслан бол адуу өргөж олон түмэнд ид хаваа гайхуулан шагшигдаж явсан тэнхээтэн. Бөх талаасаа 2013 онд аймгийн начин, 2014 онд аймгийн харцага болж, 2015 онд аймгийн арслан цол хүртэж байлаа.
Тэр 2017 оны Атар хэвийн боовны баяр аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан, улсын начин Лу.Энхбаярын нэрэмжит барилдаануудад тав даван шөвгөрсөн бөгөөд түүний онцгой сайн барилдсан жил байлаа.
Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяраар гурав давж, дөрвийн даваанд улсын харцага Ө.Даваабаатарт унаж байсан юм.
Тоглолтод: МУСТА Ж.Булган-Эрдэнэ, О.Баянмөнх, П.Жимсээ, Н.Мөнгөншагай, Б.Эрдэнэхүү, Ч.Алтантүлхүүр, Д.Пэрэнлэйлхагва, П.Равжир, Э.Мөнгөнчимэг, Г.Отгонзул, Б.Хишигжаргал, С.Нинжин, Л.Эрдэнэболд, Uvertura хамтлаг,
Улсын гарди М.Бадарч, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Ж.Амартүвшин, Улсын начин С.Багахүү, Улсын начин Б.Хишигбаатар, Улсын начин Б.Ганхуяг, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Н.Баярбаатар, Д.Алтаншагай, Б.Өлзиймэнд нар оролцоно.
Тасалбарын үнэ 25000 төгрөг ба тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98115247 89087282 утсаар авах боломжтой.