Олимпын наадам хаяанд ирлээ. Монголын үндэсний шигшээ баг ирэх олимпын наадмаас алтан медаль авахыг юу юунаас илүү эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. Манай улсын шигшээ багийн тамирчдын тухайд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байна, олон улсын тэмцээн уралдаанаас тогтмол медальтай ирж байгаа.
Үндэсний шигшээ баг энэ онд өвөл, зуны 25 спортын 250 тамирчин бүрдүүлжээ. Түүхэндээ хамгийн олон спортын төрөлд олон тамирчин бүрдүүлсэн гэж ойлгож болно.
Үндэсний шигшээ багт энэ онд Засгийн газраас 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөнөөс жүдо, чөлөөт бөх, боксын спортод түлхүү оногддог байна.
Олимпын наадмаас медаль авдаг утгаар нь тийм байж магадгүй. Баг тамирчид маань Азийн наадмаас эхлэн олимпын эрхээ авах боломжтой хэмээн албаны хүн хэллээ.