Булган аймагт ирэх сард хурдан морины уралдаан олон болох нь. Тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тавдугаар сард хурдан морины долоон уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгожээ. Тухайлбал, Бүрэгхангай суманд тавдугаар сарын 1-нд “Бүрэгхангай-100” дээд гурван насны уралдаан, Хутаг-Өндөр суманд тавдугаар сарын 3-нд “Баатар вангийн хурд”, Хишиг-Өндөр суманд тавдугаар сарын 5-нд “Хишиг-Өндөр-100” хаврын бүсийн уралдаан, Булган суманд тавдугаар сарын 6-нд аймгийн алдарт уяачдын нэрэмжит “Булган хангай хурд”, Сайхан суманд тавдугаар сарын тавдугаар сарын 6-нд аймгийн бүсийн уралдаан, Сэлэнгэ суманд тавдугаар сарын 7-нд “Ингэт толгой”, Баян-Агт суманд тавдугаар сарын 13-нд “Агтын хийморь” уралдаан болох аж. Хагас сарын дотор нэг аймагт хурдан морины долоон уралдаан зохион байгуулахаар болсон их санагдаж байгаа биз. Аймгуудаас хамгийн олон уралдаан Булганд болох юм байна. Хаврын улиралд адуу мал тэнхэрээгүй байхад морь уралдуулах нь хэр зохимжтой бол. Дээр нь бага насны хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл улам ихсэх аюултай.
Сэтгэгдэл (1)