Далайн төвшнөөс дээш 8091 метр өндөрт орших Гимлайн Аннапурна ууланд Ирландын уулчин Ноёл нас барлаа. Тэрээр хоёр хоногийн өмнө тус уулын оргилд амжилттай гарсан боловч харамсалтай нь буух замдаа амьсгаа хураасан байна. Аннапурна уулын дөрөвдүгээр кемп энэ сарын 16-ны шөнө харамсалтай үйл явдал болж. Тэр 2011 онд гавьяат тамирчин Б.Гангаамаатай Эверестэд нэг лагерт байж, 2018 онд К-2 ууланд нэг баг болон хамт авирч байжээ. Энэ эмгэнэлт явдлын дараа гавьяат тамирчин Б.Гангаамаа цахим хаягтаа “Дэлхийд тарсан уулчин найзууд маань цөөрөөд л байх юм. Дандаа л ууландаа явчих юм даа” хэмээн бичжээ. Аннапурна уул нь 8000-аас дээш дэлхийн 10 дахь өндөр оргил бөгөөд тэргүүн оргил нь 8091 метр юм.
Сэтгэгдэл (14)