БНХАУ-ын Ченгду хотод “Ченгду Тяньфу Ногоон зам” засмал замын дугуйн хоёр өдрийн олон улсын уралдаан болж, Монголын дугуйчид түрүү, аман хүзүүд хурдлав. Манай улсаас дөрвөн тамирчин энэ тэмцээнд өрсөлдсөн бөгөөд Б.Тэгшбаяр түрүүлж, С.Жамбалжамц дэд байрт, Б.Идэрболд 10, Б.Амартүвшин 12 дугаар байрт орсон байна. Түрүү булаалдсан Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нар хэдхэн хоногийн өмнө Тайланд улсад болсон олон өдрийн уралдаанд мөн 1, 2 дугаар байрт хурдалсан билээ.