Дундговь аймгийн төв Мандалговь хотод хурдан морины “Эфэс кап” даага, шүдлэн насны уралдаан зохион байгуулах юм байна. Монгол Улсын алдарт уяач С.Мөнхбатын санаачлан жил бүр зохион байгуулдаг энэ уралдаан ирэх сарын 2-нд болох юм. Хоёр насны түрүүг тус бүр гурван сая, аман хүзүүг хоёр сая, гуравт нэг сая, 4-5 дугаар байрт хурдалсан хурдан буянг 500 мянган төгрөгөөр байлах аж.