Төв аймгийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээн Зуун мод хотод болж, 21 багийн 89 тамирчин уралдлаа. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд болсон тус тэмцээний охидын 15 кг-ын 13-14 насанд Т.Баярчимэг, хөвгүүдийн 20 км-ын 13-14 насанд А.Эрдэнэ-Очир түрүүлсэн бол ахмадын 60-аас дээш насанд Г.Анхбаяр түрүүлэв. Мөн 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн ангилалд Ж.Сонгинотуул, 40-59 насанд М.Гэсэр, элит төрөлд мэргэжлийн дугуйн тамирчин Б.Марал-Эрдэнэ алтан медаль хүртлээ.