БНСУ-ын Сөүл хотод спорт авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-30-нд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлага дор Н.Сэлэнгэ, Б.Итгэл нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байв. Гэвч Монголын уулчдын үндэсний холбооны ажлын хариуцлагаас үүдэн тэд дэлхийн цомд оролцох боломжгүй болжээ. Тамирчин дасгалжуулагчдын хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл тус холбооны хариуцлагагүй байдлаас болж ийн талаар болов. Тус холбоог Монгол улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б. Тулга удирддаг юм.
Б.Бат