Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар олон цолтон төрөн гарсаны нэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх улсын начин Ө.Батзул. Тэрбээр бяртай начин Д.Хүдэрбулгаар тав давж улсын начин цол хүртсэн. Цолондоо дүүрэн барилдаж буй цөөн бөхчүүдийн нэг.
Ерөнхийлөгчөөс цолоо гардан авсаныхаа дараа тэр Цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж буй иргэдтэй баяраа өвөрмөц байдлаар хуваалцсан нь содон байсан. Шинэлэгч, бас сонирхол татам. Гэвч түүний энэ үйлдлийг спортын зарим эрхэм таашаагаагүй байна.
Тухайлбал, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ МҮОХ-нд айлчлах үеэрээ Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий дарга П.Буяндэлгэрээс асууж байсан нь өнгөрсөн оны есдүгээр сар юм. Тамирчин хүнээс гарах үйлдэл бүрийг хүүхэд залуус харж байдаг. Таагүй үйлдэл. Зөв хандлагад суралцах ёстой хэмээн хэлэхэд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр “Ө.Батзул начинд энэ асуудлаар сануулга өгсөн” гэж билээ.
Тэдний ийн ярилцахаас үзэхэд тамирчин хүн баярласан сэтгэл хөдлөлөө нуун далдлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрхгүй болж таарах нь. Ёстой хэт хуучимсаг байна. Сануулга өгдөг нь ч бас сонин.
А.Сүх
Сэтгэгдэл (6)