Монголын буудлага спортын цомын аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн хэвтээ 50 метрийн буудах дасгалын ганцаарчилсан төрлийн эхний байр эзэлсэн тамирчид тодорлоо. Тус зайд Н.Баяраа 598 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол Ж.Ганхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ удааллаа. Тэмцээний үеэр тавдугаар байрт орсон Д.Батсуурь 587 оноо авсанаар спортын дэд мастерын болзол хангасан байна.