Дэлхийн рингэнд төрийн дуулалаа эгшиглүүлсэн цор ганц монгол боксчин бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба юм. Тэр 38 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ.
П.Сэрдамба боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэж, 48 кг-ын жинд Бээжингийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, 2009 оны Италийн Милан хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хоёр жилийн дараа дэлхийн медалиа хүрэл болгон нэмсэн.
Монголын боксын олон анхдагчийн эзэн тэрбээр Азийн аварга болж, Химийн цом тэмцээнээс мөнгөн медальтай. Химийн цомын тэмцээн бол өндөр чансаатай ринг. Олимп, дэлхийн рингэнд финалд шалгарсан Монголын анхны боксчин юм.