Үндэсний бөхөөр барилддаг бөчүүдээс допинг авдаг болоод 20 жил өнгөрчээ. Хамгийн анх дархан аварга А.Сүхбатаас допинг илэрч байсан бол энэ тоо 38 болж эгнээгээ тэллээ. 36 хүн допингийн энэ хар дансанд нэрээ бичүүлсэн бол хоёр бөх (Э.Оюунболд, Б.Соронзонболд)-өөс хоё удаа допинг илэрсэн байна. Хариуцлага сул байгаа тул тэд хашрахгүй байна. Хамгийн өндөр цолтой допинг бөх нь дархан аварга А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, аварга Г.Эрхэмбаяр (тухайн үед улсын начин) бол бага цолтой нь сумын заан С.Майнбаяр юм.
Дархан аваргаасаа сумын заан цолтон хүртэл хориотой эм хэрэглэсэн гэхээр монгол бөхөд допинг хавтгайрсаны шинж. Явцын үед шинжилгээ авахад нэг дор таван бөхөөс (Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин, Б.Номиндалай аймгийн хурц арслан, С.Майнбаяр сумын заан) илэрсэн тохиолдол бий. Допингтой холбогдох 36 бөх, 38 тохиолдол бүртгэлтэй байдаг ч тэднээс цолоо хураалгасан нь даанч цөөн.
Аймгийн арслан Б.Ганзориг улсын начин цолоо, Б.Бат-Орших улсын харцага цолоо, улсын арслан Э.Оюунболд аварга цолоо хурагаалгасан байна. Улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нар заргалдсаар байгад цолоо авчихсан. Өмнөх Ерөнхийлөгч мань их өрөвч хүн л дээ. Хэрэв допинг тухай тамирчнаас илэрсэн бол Монголын шүүх байтугай арбитрийн шүүх ч хүлээн авдаггүй юм. Аймгаар нь тоолбол Ховдын зургаан бөхөөс допинг илэрсэн ба тус аймгийн бөхийн дасгалжуулагч, отгон аваргын багш, улсын заан Д.Мягмарсүрэн нутгаасаа анхдагч нь.
Сүүлд улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрснээр барилдах эрхээ хасуулсан. МҮБХ-ны шинэ удирдлагууд харин ч допингтой хатуу тэмцэж, шийтгэлийг яс мөрдүүлж байна. Ямартаа ч толгойг нь илээгүй. Аргагүй юм, Тэргүүн Ц.Магалжав допингийн бодит хохирогч. 2006 оны их ойн баяр наадмаар амжилтаа үгүй хийлгэсэн. Хожим нь барилдахаа больсон үед заан цолыг нь нөхөн олгосон билээ. Өнгөрсөн сар шинийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс нэг тохиолдол эерэг гарсан бөгөөд хэн болох нь тодорхойгүй хоёр сар өнгөрлөө. Тэр бөх хэн бэ. Тэр бөх допингийн Б хариугаа хүлээж байгаа л гэх. Допингийн сорьц зөрөх тохиолдол дэлхийн түүхэнд гараагүй юм. Монголд бол бүр ч гарахааргүй.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд допинг хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалт:
1.2002 он: А.Сүхбат /Дархан аварга/
2.2003 он: Д.Батбаяр /Улсын начин/
3.2004 он: Д.Мягмарсүрэн /Улсын заан/
4.2004 он: Г.Ганхуяг /Улсын харцага/
5.2006 он: Д.Рагчаа /Улсын гарьд/
6.2006 он: Г.Эрхэмбаяр /Улсын аварга/
7.2009 он: Ц.Сумъяабэйс /Улсын начин/
8.2009 он: Б.Соронзонболд /Улсын заан/
9.2011 он: Г.Алтангэрэл /Улсын харцага/
9.2011 он: Ц.Цогбаяр /Улсын начин/
10.2012 он: Х.Мөнхбаатар /Улсын арслан/
11.2012 он: Б.Сугаржаргал /Улсын начин/
12.2014 он: Б.Суманчулуун /Улсын начин/
13.2014 он: Н.Адъяабат /Аймгийн арслан/
14.2016 он: Б.Баатарцол /Улсын начин/
15.2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/
16.2017 он: Ө.Бат-Орших /Улсын гарьд/
17.2017 он: Б.Пүрэвсайхан /Улсын заан/
18.2017 он: Э.Даш /Улсын начин/
19.2017 он: Б.Номиндалай /Аймгийн хурц арслан/
20.2017 он: С.Майнбаяр /Сумын заан/
21.2018 он: Б.Соронзонболд /Улсын заан/
22.2018 он: Б.Гончигтавхай /Аймгийн арслан/
23.2018 он: Н.Ганбаатар /Улсын гарьд/
24.2018 он: А.Цацабшир /Улсын харцага/
25.2018 он: Ц.Бямба-Очир /Улсын начин/
26.2019 он: Э.Оюунболд /Улсын арслан/
27.2019 он: Д.Цэрэнтогтох /Улсын начин/
28.2020 он: Н.Батсуурь /Улсын гарьд/
29.2020 он: Пүрэвдавга /Улсын арслан/
30.2020 он: Б.Баторших /Аймгийн арслан/
31.2021 он: Э.Оюунболд /Улсын арслан/
32.2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан/
33.2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
34.2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
35.2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
36.2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
37.2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
38. 2023 он: ...?
Б.Бат
Сэтгэгдэл (2)