Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг зохион байгуулж байгаагаа хаа сайгүй сурталчлан таниулж явна. Уг нь сайд маань ажлаа аваад багагүй хугацааг илээж. Гэвч хийсэн ажил нь үр дүн муутай байх юм. Саяхан аяны уриагаа танилцуулах нь ярих юмгүй сайн.
Харамсалтай нь хамрах хүрээ нь тэг. Энэ аяны хамрах хүрээг судалж үзэхэд гол төлөв аймаг, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын хэдэн мэргэжилтэн, тэдний ар гэрийнхэн байдаг нь нууц биш. Тэд дурамжхан оролцох. Аян болгоноор өнөөх хэдэн танил царай гарч ирдэг бас үнэн. Аливаа аяныг ингэж зохион байгуулах нь хэт хуучимсаг, чанарт бус тоонд ач холбогдол өгдөг нь худал биш. Санаж байгаа бол өнгөрсөн жил “Илүүдэл жингүй-Эртэч монгол” гээд сүр дуулиантай аян явуулсан юм. Ерөнхий сайдын ивээл дор.
Хамрагдсан хүмүүсийн тоог хэлэхээс биш үр дүнг танилцуулаагүй. Аливаа ажилд үр дүн чухал байтал тэд тэгдэггүй. Хүн тоохын аргагүй шторк, хэдэн анонс өлгөнө. Сураг сонсохнээ аян болгоноор их өндөр төсөв баталж, тэр мөнгө нь үр дүн муутайхан урсдаг байна. Хүн амын идэвхтэй хөдөлгөөн, эрүүл бие бялдарт шууд нөлөөлөх ажил хэзээ зохион байгуулах вэ. Та нийтийн биеийн тамир хариуцсан сайд байх аа.
Спортын салбар чинь элгээрээ мөлхөж байна. Олимп ч хаяанд ирлээ. Гэтэл спортын салбар хариуцсан төв байгууллага нь эзэнгүй хэдэн сарын нүүр үзлээ. Хэзээ энэ байгууллагыг эзэнтэй болгох вэ.
Сэтгэгдэл (8)