Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай өнөөдөр Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, мөсөнд авиралтийн дэлхийн цом болон дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Т.Мөнхсайхан зөвлөх мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, спорт авиралтын хөгжилд нэн чухал зүйл болох бэлтгэлийн баазын асуудлаар ярилцаж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Эцэст нь Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд болох бүх нийтийн спортын өдөрлөгийн арга хэмжээнд Спорт авиралтын хана босгон иргэдэд сурталчлан таниулахаар тохирлоо.