Ази тивийн хошой аварга, Ардын багш боксын спортын анхны гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-нд болж, жин жингийн алтан медальтнууд тодорлоо. Тэмцээнд 31 багийн 220 (эрэгтэй 157, эмэгтэй 63) тамирчин өрсөлдөхөд багийн дүнгээр Т.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр бээлий” клубын баг тэргүүлж, шилдэг эрэгтэй тамирчнаар Ү.Баасандорж, шилдэг эмэгтэй тамирчнаар Э.Номундарь нар шалгарлаа. Тэргүүн байр эзэлсэн тамирчид энэ оны Зүүн азийн залуучуудын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх эрх авсан юм.
Эмэгтэй:
48 кг - А.Амина
50 кг - Э.Номундарь
52 кг - Т.Лхам
54 кг - Ч.Ариунзул
57 кг - Б.Анударь
60 кг - Д.Гэрэлсайхан
63 кг - Г.Булганчимэг
66 кг - С.Золбоо
70 кг - Т.Энхнаран
75 кг - А.Зейнеп
Эрэгтэй:
48 кг - О.Түвшинзаяа
51 кг - Х.Дөлгөөнсайхан
54 кг - О.Энхсайхан
57 кг - Э.Мөнх-эрдэнэ
60 кг - У.Алтангэрэл
63.5 кг -Ү..Баасандаш
67 кг - Т.Буяндорж
71 кг - Т.Анхбаяр
75 кг - Т.Сумъяабазар
81 кг - Т.Пүрэвсүрэн
+81 кг - Н.Отгонболд нар алтан медаль хүртлээ.