БНСУ-д хэт холын марафон гүйлтийн 6, 12, 24 цагийн олон улсын тэмцээн энэ сарын 15, 16-нд болж, манай улсаас хоёр тамирчин тоосоо өргөв. Энэ тэмцээний 6 цагийн цагийн төрөлд Ж.Баатарболд 79.02 км зайг туулснаар олон улсын хэмжээний мастерын болзол хангалаа. Тэр өнгөрсөн жил 6 цагийн марафон гүйлтийн УАШТ-ий үеэр 78.21 км зайг туулан түрүүлснээр спортын мастерын болзол биелүүлж байв.