Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах II шатны тэмцээн Үндэсний бэлтгэл сургалтын төвд болж байна. Өчигдөр тэмцээний урт бууны 50 метрийн дасгалд шилдэг найман тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд О.Есүгэн 591 оноогоор тэргүүн байр эзлэв.
Тэр урт бууны төрлөөр “Токио-2020” зуны олимпын наадам эх орноо төлөөлөн оролцсон өсч яваа тамирчин.
Түүний ард Азийн наадмын алт, хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын Монголын багийн гишүүн Г.Нандинцэцэг болон Э.Энхмаа нар удаах байрт орлоо. Харин хашир мастер З.Батхуяг тэргүүлэгчээс 10 онооны дутуугаар дөрөвдүгээр байрт орсон байна.
Б.Бат