Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр орших Эверестийн оргилд Монголын багийн дөрвөн гишүүн непалыг зорьсон нь С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг нар юм. Одоо Эверестэд авиралт хийхэд тохиромжтой үе. Тэдний араас Монголын багийн хоёр дахь хэсэг өчигдөр эх орноосоо мордсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд Г.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр нар алтан шар замдаа гарлаа. Ингээд тус ууланд авирах Монголын долоон уулчин бүрдэж байна. Эверестийн оргилд өмнө нь монголоос долоон уулчин амжилттай авирсан гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар билээ.
Б.Батжаргал