“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны зургадугаар тойрог түрүү долоо хоногт өндөрлөсөн. Алтан цомын эзэн тодрох мөч улам ойртлоо. Зургадугаар тойргийн сүүлийн өдөр Өвөрхангай аймгийн бөхчүүд Баянхонгор аймгийн багийг буулган авсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо хадгаллаа. Өвөрхангай аймгийн багийн манлай бөх улсын харцага Б.Цэдэнсодном тэрхүү барилдаанд зодоглоогүй. Гэхдээ баг нь ялсан. Залуу харцага Б.Цэдэнсодном багийнхаа барилдаанд байгаагүй нь учиртай. Түүний гэргий М.Бадамхатан БНСУ-ын Чанвон хотод болсон 10 км-ын гүйлтийн тэмцээнд оролцсон бөгөөд залуу харцага эхнэрийнхээ захыг мушгин гуулин улсад байжээ. Түүний эхнэр медаль авсан байна.