Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэрэглэлтэй пауэрлифтингийн 17 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” паласт энэ сарын 15-16-нд болж байна. Тэмцээнд 29 багийн 190 орчим тамичин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Тити си&ти” компани, “Стронг клубын тамирчин Э.Нанзаддорж хоёр төрөлд дээд амжилт тогтоов.
Тэр суултын төрөлд 222.5, таталтын төрөлд 240 кг-ыг өргөсөн юм.
Тэрбээр энэ амжилтаараа тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг хоёр төрөлд шинэчиллээ.
Сэтгэгдэл (2)