Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэрэглэлтэй пауэрлифтингийн 17 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” паласт энэ сарын 15-16-нд болж байна.
Тэмцээнд 29 багийн 190 орчим тамичин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд өсвөр үеийнхний охидын 52 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин н.Орхон суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэв. Тэрбээр энэ амжилтаараа тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.
Сэтгэгдэл (1)