Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэрэглэлтэй пауэрлифтингийн 17 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” паласт энэ сарын 15-16-нд болж байна.
Тэмцээнд 29 багийн 190 орчим тамичин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдрийн онцлох амжилтыг дурдвал, ДАШТ-ий гурван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, “Тайхар” клубын тамирчин С.Энхбат суултын төрөлд 270, цээж шахалтын төрөлд 170, таталтын төрөлд 256 кг-ыг өрөснөөр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлэв. Мөн тэмцээний охидын суултынн төрөлд Б.Орхон 175 кг-ыг амжилттай өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Энэ тэмцээн Өмнөд Африкт ирэх сарын 20-28-нд болох хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил юм. Орон нутагт пауэрлифтингийн УАШТ анх удаа байгаа нь энэ. Орхон аймаг бол спортод элэгтэй. Өнгөрсөн жил Үндэсний спортын наадамд багийн амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол өнөө жил Хүүхдийн спортын өвлийн наадмыг зохион байгуулсан анхны аймаг юм.