Өнөөдөр Үндэсний АЛТАН ЦОМ-ын төлөөх үнэдсний бөхийн барилдааны гуравдугаар шатны шилдэг найман багийн зургадугаар тойргийн хамгийн сүүлийн барилдаан Өвөрхангай, Баянхонгор аймгуудын хооронд боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн баг 16:9 харьцаатай ялалт байгуулсан юм. Ингэснээр Өвөрхангай аймгийн баг гуравдугаар байрт бичигдэж, Баянхонгор аймгийн баг хүснэгтийн сүүл мушгилаа.
Тэгвэл барилдааны дараагаар Улсын залуу харцага Цэдэнсодномын Бямба-Отгон өөрийн сошиал хуудаснаа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Ж.Наранбаатар ах нарыгаа шүтэж явъя даа. Яг нууцгүйхэн хэлэхэд би бардаггүй байгаа" хэмээжээ.
Өнөөдрийн барилдаанд аймгийн арслан Т.Довчинсэмбээ гурав, Ж.Наранбаатар дөрвөн даваа авсан юм.
Сэтгэгдэл (2)