“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан хагас шигшээ, дагах барилдаанууд боллоо.
Дагах барилдаанд 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Тажикистаны Мухамед Икромовыг, 92 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг Ираны Араш Мохаммадказем Мохебиг 6:4-өөр тус тус ялснаар орой 20:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.
Сэтгэгдэл (1)