"Степпе Арена" мөсөн өргөөнд тавдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдах ОХУ-ын уран гулгалтын тамирчдын мастер-класс гала тоглолтын тасалбар, урилга худалдаанд гарчээ. "Степпе Арена ХХК"-ий дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт 20 багш, ажилтан, сурагчдад үнэ төлбөргүй үзэх эрхийг олон улсын хүмүүнлэгийн "Teach for Mongolia" хөтөлбөрийн суралцагч, багш боксын ОУХМ Э.Ундрамд гардуулжээ. Тус тоглолтод ОХУ-ын 16 уран гулгагч үзүүлбэр үзүүлэх юм.