Хомын талд идээшсэн Ургамал нэрт тахийн азарганы сүрэгт Рубин хэмээх гүүнээс энэ жилийн анхны унага мэндэлжээ.
Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Монгол орны говь, цөлийн бүсэд идээшин амьдардаг мазаалай, хавтгай, тахь, бөхөн, хар сүүлт, хулан гэх зургаан зүйл амьтан бий бөгөөд эдгээр амьтдыг хамгаалах нь дэлхийд хосгүй говийн экосистемийн унаган байдал бүрэн хамгаалагдах ач холбогдолтой юм.