“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны зургадугаар тойргийн барилдаан өндөрлөх дөхлөө. Өнөөдөр Өвөрхангай аймгийн бөхчүүд Баянхонгор аймгийн багийг 16:9-өөр яллаа. Тэд өмнөх тойрогт Увсын бөхчүүдийг ялсан бөгөөд өнөөдөр ялалтаа бататгаж байна.
Улмаар Өвөрхангайн баг хүснэгтийн гурав руу дахин шилжиж, Баянхонгор аймгийн баг наймдугаар байрнаас хөдөлсөнгүй. Өвөрхангай аймгаас харцага Б.Цэрэнтогтох барилдаагүй ч харцага Ц.Бямба-Отгон, Ж.Наранбаатар нар тун сайн барилдлаа.
Дөрөв давсан юм. Харин Баянхонгороос Э.Батмагнай хамгийн олон даваа авсан бол аймгийн заан Ч.Даш ганц ч даваа авсангүй. Э.Батмагнай багаа тэргүүлээд зогсохгүй хамгийн хурдан даваа авсан амжилтын эхэнд бичигдэнэ. Тэрбээр тавдугаар тойрогт Т.Довчинсэмбээг нэг секундэд давжээ. Өнөө оройн 20:00 цагт Увс-Архангай аймгийн багийн барилдаан болох юм.
Б.Бат