Улсын начин Э.Батмагнай өрсөлдөгчөө нэг секундэд давлаа
“Пепси алтан цом” үндэсний бөхийн тойргийн барилдаан онц сонирхолтой болж байна. Өнөөдөр Өвөрхангай аймгийн баг Баянхонгор аймгийн бөхчүүдийг ялсанаар нэг байр урагшлав. Тус барилдааны тавдугаар тойрогт улсын начин Э.Батмагнай учраа бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээг нэг секундэд давлаа. Э.Батмагнайгийн өрсөн байдлаас давхар хамах мэх амжилттай болжээ. Ингэснээр тэр “Алтан цом”-ын барилдааны хамгийн богино хугацаанд давсан бөхийн жагсаалтыг тэргүүллээ. Тэр багтаа дөрвөн даваа авчирсан нь Баянхонгор аймгийн хамгийн олон даваатай бөх болов.
Сэтгэгдэл (1)