Казакстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлийг хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулав.
Манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 минутын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан. М.Лхагвагэрэл орой хамгийн сүүлд эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл (2)